Цаг үеийн мэдээ

Илон Маск Твиттерийг худалдаж авсныхаа дараа албан ёсны, баталгаатай хаяг болохыг нотолдог цэнхэр тэмдэглэгээтэй хэрэглэгчдээс сар бүр хураамж авахаа мэдэгдсэн. Хэдийн цэнхэр тэмдэглээтэй болсон зарим олны танил жиргээчид болон албан байгууллагууд шинэ дүрмийг эсэргүүцэж, хураамж төлөхөөс татгалзаад байгаа юм. 

Тэдгээр шинэ дүрмийг эсэргүүцэгчдийн нэг алдарт Нью-Йорк Таймс сонин дөрөвдүгээр сарны нэгнээс хэрэгжиж эхэлсэн дүрэм журмын дагуу төлбөр төлөөгүй тул албан ёсны жиргээ хаягаас нь цэнхэр тэмдэглээг нь арилгажээ. Нью-Йорк Таймсын цэнхэр тэмдэглэгээ алга болохоос өмнө Илон Маск тус сонины суртал ухуулга огт сонирхолгүй ба Твиттер хуудсан дахь жиргээ нь гэдэс гүйлгэсэн мэт ар араасаа урссан, унших боломжгүй хэмээн шүүмжилсэн байна. 

Маскийн уг жиргээнд Твиттерийн зүгээс болон Нью-Йорк Таймс сонины зүгээс албан ёсоор хариу мэдэгдэл хийгээгүй ажээ. Шинэ дүрмээр алтан тэмдэглээ авахын хүссэн албан байгууллага сар бүр 1,000 ам.доллар, цэнхэр тэмдэглэгээтэй хувь хүн сар бүр 8 ам.доллар төлөх юм. Төлбөр төлөхөөс татгалзсан тохиолдолд тэмдгийг арилгана. Энэ нь Твиттер компанийн орлогыг нэмэх эх үүсвэр гэж Илон Маск тайлбарласан билээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа