АНУ-ын сансар судлалын станц НАСА 50 жилийн дараа сар луу аялах анхны нислэгийн багийн гишүүдийг өчигдөр танилцууллаа. “Артемис 2” нэртэй сар луу хийх түүхэн хоёр дахь аяллыг ирэх 2024 оны 11 дүгээр сард хийхээр төлөвлөж байна.
Энэ удаагийн аяллын багт анх удаа өнгөт арьстай болон эмэгтэй нисгэгчид багтсанаараа онцлог байгаа юм. Багт НАСА-ын сансар судлаачид болох Рэйд Вайсмэн, Виктор Гловер, Кристина Коч болоод Канадын сансар судлаач Жереми Хансен нар багтжээ.
Багийн гишүүдийг ахлах 47 настай, тэнгисийн болон нисэх хүчинд бэлтгэгдсэн Вайсмэныг 2009 онд НАСА-ын сансар судлаач болгохоор анх сонгожээ. Тэрээр 2014 онд Оросын Союз хөлгөөр Олон улсын сансар судлалын станцад 165 хоногийн үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байна.
Канадын сансар судлаач 47 настай Хансен НАСА-ын шинэ сургалтад хамрагдаж, саран дээр зорчих Канад улсын анхны сансрын нисгэгч болох ажээ.
“Артемис 2” сансрын аялал 10 хоног үргэлжлэх ба сансрын нисгэгчдийн баг энэ удаад сарны цаад талд хүрэхээр зорьж байна. Урьд өмнө хүн хүрч байгаагүй сарны хэсэгт хүрч, сарыг тойрсныхоо дараа багийнхан Номхон далайд газардах ажээ.
АНУ-ын сансрын нисгэгчид Аполло хөтөлбөрийн хүрээнд саран дээр 1972 онд анх удаа газардаж байсан юм. НАСА “Артемис 3” гурав дахь түүхэн сарны судалгааг 2030 оны үед хийхээр төлөвлөж буйг эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: CNN