Цаг үеийн мэдээ

Хэвлэлийн магнат 92 настай Руперт Мердок тав дахь эхнэрээ сонгож, сүй тавьснаа хоёр долоо хоногийн өмнө зарлаад байсан юм. Гэтэл ойрын эх сурвалж тэднийг сүйгээ цуцалсан тул энэ зун хурим болохгүй гэдгийг мэдэгджээ.

Мердок 66 настай радиогийн хөтлөгч Анн Лесли Смиттэй сүй тавиад байсан юм. Тэдний харилцаа энэ жилийн нэгдүгээр сард Барбадост амралтаа хамт өнгөрөөж байгаагаар олон нийтэд анх дэлгэгдсэн билээ.

Сүй тавьж буйгаа зарлахдаа Мердок чин сэтгэлээсээ дурласан ба аз жаргалтай байгаа гэдгээ хэлжээ. Смит ч мөн аз жаргалтай байна гэдгээ ярьж, 14 жилийн турш бэлэвсэн явсан түүнд Мердоктой үүсгэсэн харилцаа бол бурхнаас илгээсэн бэлэг хэмээн хэлж байсан юм. 

Смитийн 11 каратын очир эрдэнэ бүхий 2.5 сая ам.долларын үнэтэй сүйн бөгжийг Мердок Asscher-cut үнэт эдлэлийн дэлгүүрээс худалдаж авч, Ариун Патрикийн өдөр сүй тавьсан билээ. 

Тэдний сүйгээ гэнэт цуцлах болсон шалтгаан тодорхойгүй байна. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт Смит сүйн бөгжөө зүүлттэй явж байсныг хэвлэлүүд мэдээлжээ. 

Хэдийгээр сүйгээ цуцлах болсон шалтгаан тодорхойгүй ч  ойрын эх сурвалжууд сүйт бүсгүйн протестант шашны үзлээс болсон байж магадгүй хэмээн таамаглаж байна. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа