Форбес сэтгүүлийн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад өнгөрсөн хэдэн сарын хугацаанд тэргүүн байранд бичигдээд байсан Тесла, Твиттер компаниудын удирдагч Илон Маск байр ухарчээ. Түүний хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 39 тэрбум ам.доллароор буурч 180 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Тэрбумтнуудын жагсаалтыг Францын тансаг зэрэглэлийн LVMH брэндийн захирал Бернард Арно 211 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлжээ. Түүний хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 50 тэрбум гаруй ам.доллароор нэмэгдсэн байна.
Форбес сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалт өдөр тутам шинэчлэгдэж байдаг тул сүүлийн саруудад Илон Маск, Бернард Арно нар тэргүүн байрт хэд хэдэн удаа солигдож бичигдээд байна.
Маск Твиттерийг худалдаж авснаас хойш Теслагийн хувьцаа 50 хувиар буураад байгаа юм. Гэвч түүнийг тэрбумтнуудын жагсаалтад тэргүүн эгнээнд бичигдэхэд Space X хөтөлбөр чухал хувь нэмрээ оруулж байна.
Форбесын тэрбумтнуудын жагсаалтад 2,668 эрхэм байсан ч 2,640 болон буурчээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрбумтнуудын тоо тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал реппер Канэ Уэст Adidas-тай байгуулсан гэрээгээ алдсанаар жагсаалтаас хасагджээ.
Эх сурвалж: CNN