Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британийн хаан гуравдугаар Чарльзын урилгаар ирэх долоо хоногт Ирланд болон Умард Ирландад айлчлахаар болсныг Цагаан ордон мэдэгдлээ. 

Ирэх тавдугаар сарын 6-ны өдөр хаан Чарльзыг албан ёсоор сэнтийд залах ёслол болно. Уг ёслолд Байден оролцохгүй тул баяр хүргэн Чарльзтай 25-30 минутын турш утсаар ярьжээ. Нөхөрсөг уур амьсгалтай үргэлжилсэн уг ярианы дундуур Чарльз Байденыг урьснаар төрийн хэмжээний айлчлал хийхээр болсон байна.

Хоёрдугаар Элизабет хатан агсныг 1953 онд хаан ширээнд залгамжлах ёслолд Ерөнхийлөгч агсан Двайт Эйзенхауэр оролцохгүй гэсэн шийдвэр гаргаснаас хойш АНУ-ын төрийн тэргүүнүүд Британийн хааны удмынхныг хаан ширээнд залгах ёслолд оролцдоггүй уламжлал тогтсон гэхэд болно. Чарльзыг ширээнд залах ёслолд Нэгдсэн улсын тэргүүн хатагтай Жилл Байден нөхрөө төлөөлөн оролцох ажээ. 

Байден ирэх долоо хоногт хийх төрийн айлчлалынхаа үеэр Белфаст, Дублин хотуудад хөл тавина. Мөн өвөг дээдсийнхээ нутаг Лоут, Маёо хотуудад очих ажээ. Түүнчлэн Ирландын Парламентад үг хэлэхээр төлөвлөсөн байна. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа