Цаг үеийн мэдээ

Японд 10 зорчигчийн хамт сураггүй алга болсон цэргийн нисдэг тэрэг Окинавагийн тэнгист осолдсон байж болзошгүй байна. Эрэн хайх, аврах багийнхан далайд хөвж буй осолдсон нисдэг тэрэгний хэсэг байж болзошгүй төмрийн сэгүүд олжээ. 

Армийн генерал Ясунори Моришита Токиод хийсэн хэвлэлийн бага хурал дээр нисдэг тэрэг агаарт осолдож далайд унасан гэж үзэж буйг мэдээлжээ. Хар харцага нэртэй UH60 нисдэг тэрэг пүрэв гарагт Мияако арлын ойролцоо радараас алга болсон байна. 

Хос хөдөлгүүртэй, тээвэрт зориулсан нисдэг тэргийг Японы хуурай газрын өөрийгөө хамгаалах хүчин эзэмшдэг байна. Нисдэг тэрэг орон нутгийн цагаар 15:55 минутад сураггүй болох үед дотор нь 10 хүн байжээ. 

Зорчигчдыг олоогүй байгаа ч Японы хуурай газрын өөрийгөө хамгаалах хүчний аврах завь болоод нефт, роторын ир байж болзошгүй зүйл олдоод байна. Мияако арал нь Тайваний арлаас зүүн тийш 400 км орчимд байдаг ажээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа