Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони архаг цус багадалтын улмаас Миланы эмнэлэгт хэвтсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ жил 86 настай, Италийн Ерөнхий сайдаар дөрвөн удаа сонгогдсон хэвлэлийн магнат Берлускони лхагва гарагт амьсгалахад хүндрэлтэй болж яаралтай түргэн тусламжаар Сан Раффаэль эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ.
Форза Италиа намын дарга, сенатын гишүүн Берлускони 2020 онд ковидын халдвар авснаас хойш хэд хэдэн удаагийн давтамжтайгаар биеийн байдал нь муудсан байна. Тэрээр Сан Раффаэль эмнэлгээс өнгөрсөн долоо хоногт гарсан ч энэ долоо хоногт эргэн хэвтжээ.
Форза Италиа намын гишүүд болох одоогийн Ерөнхий сайд Жиоржиа Мелони, Гадаад хэргийн сайд Антонио Тажани зэрэг улс төрчид, хамтран зүтгэгчид нь түүнд эрүүл энхийг хүссээр байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхий сайд асны цус багадалт амь насанд халтай түвшинд хүрч хүндрээгүй ба пүрэв гарагт эмчилгээ үр дүнд хүрч, биеийн байдал нь илт сайжирсан гэжээ.
Эх сурвалж: The Guardian