Цаг үеийн мэдээ

Засгийн газраас зарласан Шувуу ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбү хотоос баривчлагдан ирсэн УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг цагдан хорих эсэх талаарх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор бэлтгэлээ хангаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.  

АТГ-аас Т.Бадамжунайг эрүүгийн хуулийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг зүйл ангиудаар буруутган яллагдагчаар татсан. Онгоцноос буухад нь яллагдагчаар татагдсан тогтоолыг нь танилцуулж хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан юм. Хуулийн дагуу 48 цаг дуусахаас өмнө цагдан хорих эсэх талаарх хуралдаан хийгээгүй тохиолдолд түүнийг гадуур байцаалтад гаргах юм.