Грэммийн шагналт нэрт реппер Coolio өнгөрсөн жилийн есдүгээр сард нас барсан нь Америкийн хөгжмийн салбарт хүнд гарз тохиосон явдал болсон юм. Лос Анжелесын задлан шинжилгээний газрын дүгнэлтээр реппер нойрсуулалтад хэрэглэдэг, хүчтэй өвчин намдаах эм фентанил болон бусад эмийн тун хэтрүүлснээс болж нас барсан болохыг түүний менежер байсан Жэрез Поси мэдэгджээ.
Уран бүтээлч Coolio одоогоос зургаан сарын өмнө Лос Анжелес дахь найзынхаа байшинд угаалгын өрөөнд нас барсан байдалтай олдсон юм. 59 настай уран бүтээлч агсны жинхэнэ нэрийг Артис Леон Айви Жр гэдэг бөгөөд 1995 онд алдарт “Gangsta’s Paradise” дуугаараа Грэммийн шагнал хүртэж байсан билээ. Уг дууг “Dangerous Minds” кино саундтракаараа сонгож бүх цаг үеийн рэп хит дуу болж байжээ.
YouTube хуудсанд “Gangsta’s Paradise”-ыг хэдийн тэрбум гаруй удаа үзжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр реппер нас барахаасаа өмнө зүрх судасны өвчин, багтраатай байжээ. Түүний үхлийн шалтгаан болсон эмийн уусмалд фентанилаас гадна героин, метамфетамин нар багтсан байна. Өвчтөнийг унтуулж, хорт хавдар зэрэг хүнд өвчний үед өвчин намдаахад ашигладаг фентанил эмийн тун хэтрүүлснээс болж иргэд нас барах тохиолдол сүүлийн жилүүдэд АНУ-д нэмэгджээ.
Эх сурвалж: ВВС