Цаг үеийн мэдээ

Кардиффын их сургуулийн оюутнууд ChatGPT хиймэл оюун ухааны программ ашиглан курсийн ажил бичжээ. Түүгээр ч зогсохгүй хиймэл оюун ухаан нь сургалт судалгааны хувьд сайн болох нь батлагдсан бөгөөд түүний тусламжтайгаар бичсэн зарим ажлууд хамгийн өндөр оноо авсан байна.

ChatGPT буюу Generative Pre-Trained Transformer нь харилцан ярианы горимд ажилладаг бөгөөд текст бичих, асуусан асуултад үнэн зөв хариулт өгөх чадвартай. Мэдээж хэрэгтэй хариулт авахын тулд та асуултаа зөв асуух хэрэгтэй. 

Кардиффын их сургуулийн захиргаа дүрмээ шинэчилж, оюутны материал бэлтгэхэд юу хийх, юу хийх ёсгүй талаар шинэ дүрэм гаргах гэж байна. 

Туршилт хийсэн оюутан Том  (жинхэнэ нэр нь биш) Түүний хичээлийн жилийн дундаж оноо 2.1 орчим байв. Даалгавар бүр нь 2500 үгтэй байх ёстой. Тиймээс тэр нэгийг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар, хоёр дахь нь бүрэн бие даасан байдлаар бичжээ. Үүний үр дүнд ChatGPT-н тусламжтай бичсэн ажил нь өндөр оноо авч (Том өөрөө хэзээ ч ийм өндөр оноо авч байгаагүй), бие даасан ажил нь 2.1-д (60-70%)  хүрчээ.

"Би хиймэл оюун ухааны надад өгсөн бүх зүйлийг хуулбарлаагүй" гэж Том хэлээд, "гэхдээ би зөв мэдээллийг ердийнхөөс илүү хурдан олж авдаг" гэжээ. Мөн тэрээр ChatGPT-ийг үргэлжлүүлэн ажлаа төлөвлөх болон бүрдүүлэхэд ашиглах болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн  байна.

2023 оны 1-р сард Кардиффын их сургуулийн Wi-Fi сүлжээгээр ChatGPT сайтад 14,443 удаа зочилсон ба харин өмнөх сард нэг ч бүртгэл байгаагүй юм. Энэ нь 1-р сард эхний улирлын  эцсийн ажлуудаа хүлээлгэн өгөх цаг болсонтой холбоотой байж магадгүй юм. Одоогоор их сургуулийн захиргаа хүсэлтийн тоо ихэссэн нь оюутнуудын хувьд шударга бус үйлдэл гэж үзэхгүй байгаа ч ирээдүйд ChatGPT-г хэрхэх тухай ажиллаж байна.

Зарим оюутнуудын хэлснээр ChatGPT нь хүчин чармайлт, цаг хугацааг дор хаяж 20% хэмнэдэг. Хиймэл оюун ухааныг өөрсдөд нь зориулж материал цуглуулахад ашигладаг, харин өөрсдөө дүн шинжилгээ хийж ажлаа бичдэг гэж онцолжээ.

Оюутнуудын гол асуулт бол хулгайн гэмт хэрэгт буруутгагдах эсэх.  Одоогоор Кардиффын их сургууль эрдэм шинжилгээний зөрчил, тэр дундаа хулгайн гэмт хэргийн талаар "маш нухацтай" хандаж байна гэж мэдэгджээ. "Хэдийгээр хиймэл оюун ухааныг ашиглах нь одоогоор бидний удирдамжийн хүрээнд байхгүй ч цаашид үүнийг буруугаар ашиглах нь эрдэм шинжилгээний шударга байдлыг зөрчсөн гэмт хэрэг болно" гэж их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Зарим их, дээд сургуулиуд энэ тал дээр журмаа чангатгасан байна. Жишээ нь Лондонгийн Брунел их сургуулийн захиргаа "Хэрэв та материалаа бичихдээ ChatGPT ашиглавал бол бид энэ талаар мэдэх болно" гэж оюутнуудад анхааруулж байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа