Цаг үеийн мэдээ

Ираны эрх баригчид олон нийтийн газар хяналтын камерууд суурилуулж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Энэхүү арга хэмжээ нь "хижаб өмсөх тухай хуулийг эсэргүүцэхээс" сэргийлэх ёстой гэж тус улсын цагдаагийн газар мэдэгджээ. "Ухаалаг камер" нь хижаб өмсдөггүй, эсвэл хангалттай чанга уяагүй эмэгтэйчүүдийг хянах юм.

Бичлэгээс зохисгүй гивлүүр зүүсэн эмэгтэйчүүдэд "анхааруулах мессеж" илгээнэ гэж цагдаагийн мэдэгдэлд дурджээ. Энэхүү анхааруулга нь торгууль ногдуулах эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулаагүй байна.

Иранд 1979 онд радикал исламистууд засгийн эрхэнд гарснаас хойш эмэгтэйчүүд хижаб өмсөхийг шаарддаг болсон. Хижаб өмсөөгүй эсвэл буруу өмссөнийхөө нь төлөө торгуулах эсвэл баривчлагдах шийтгэлтэй байдаг. Мөн толгойгоо дутуу халхалсан эмэгтэйчүүд рүү гудамжинд халдах тохиолдол ч бий.

2022 оны есдүгээр сард Ираны цагдаа нар 22 настай Махса Аминиг хижабыг буруу өмссөн хэргээр саатуулж хэд хоногийн дараа бүсгүй нас барсан билээ. Аминигийн үхлийн шалтгааныг хууль сахиулагчид зодсон гэж ойр дотынхон нь үзэж байгаа юм.

Үүний дараа Иранд гудамж талбайд олныг хамарсан жагсаал эхэлсэн. Олон хоног үргэлжилсэн уг эсэргүүцлийг хүчээр дарсан. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр, олон нийтийн жагсаалын үеэр 600 гаруй жагсагч амь үрэгдэж, 20 мянга орчим хүнийг баривчилжээ. Хэд хэдэн хүнийг цаазалсан байна.

Эх сурвалж: Настоящее время 

Таны сурталчилгаа