АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотод Old National банкны салбарт буудалцаан болж таван хүн амиа алджээ. Халдлага үйлдсэн этгээд тухайн банкны ажилтан байсан бөгөөд цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан байна. Цагдаа нарын мэдээлснээр буутай этгээд 23 настай Конор Стуржеон Instagram хуудсаараа дамжуулан юу болж байгааг шууд дамжуулж байжээ. Түүний сэдэл тодорхойгүй байна.
Халдлагын улмаас есөн хүн шархадсаны хоёр нь цагдаа нар байна. Шархадсан гурван хүний нэг цагдаагийн биеийн байдал хүнд байгаа аж.
Орон нутгийн цагдаагийн дарга Пол Хамфри "Бид түүнийг ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэж бодож байна. Түүний хийсэн зүйл нь банктай холбоотой. Тэр өмнө нь банкны ажилтан байсан" гэжээ.
Энэ явдал Луисвилл хотын төвд, Луисвилл Слаггер Филд бейсболын цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо болжээ.
Луисвилл хотын дарга Крэйг Гринберг хүн бүрийг шархадсан хүмүүсийн төлөө залбирахыг уриалж, буудалцаан болсон тухай мэдээлэлд цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлсэн цагдааг нарыг магтжээ.
Gun Violence Archive буюу бууны хүчирхийллийн архив төслөөс мэдээлснээр, энэ нь АНУ-д он гарснаас хойш 140 дэх удаагаа гарсан олон нийтийн дунд буудлага болсон хэрэг юм. Олон нийтийн дунд буудлага болсон хэрэг гэдэг нь дор хаяж дөрвөн хүн бууны шарх авсан тохиолдол ингэж нэрлэгддэг байна.
Эх сурвалж: BBC