Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Умард Ирланд болон Ирландын Бүгд Найрамдах улсад хийх дөрөв хоногийн хугацаатай түүхэн айлчлалаа эхлүүллээ. Нэгдсэн улсын төрийн тэргүүн Умард Ирландын нийслэл Белфаст хотод газардсан байна. 

Түүнийг Белфаст олон улсын нисэх буудалд газардахад Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак угтан авчээ. Байден ирэх тавдугаар сарын 6-ны өдөр болох Чарльз хааныг сэнтийд залах ёслолд уламжлал ёсоор оролцохгүй ба энэ удаагийн айлчлал нь Умард Ирландад 30 жил үргэлжилсэн мөргөлдөөнийг намжаасан “Сайн баасан гарагийн гэрээ” байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэж буй явдал юм.

Уг гэрээ 1998 онд байгуулагдсанаас хойш асар их хэмжээний ахиц дэвшил гарсан гэж Цагаан ордон үнэлжээ. Байдены айлчлалтай холбогдуулан мягмар гарагт Белфаст хотын ихэнх газрууд, нэн ялангуяа хотын төвийн гудамжуудыг хааж хамгаалалтуудыг өргөн хүрээтэй гаргасан байна. 

Нэгдсэн улсын төрийн тэргүүний угсаа гарвал Ирландтай холбогддог тул тэрээр айлчлалынхаа үеэр ирланд төрөл садангуудтайгаа уулзах ажээ. Түүний эгч Валери, хүү Хантер нь нар айлчлалд нэгдсэн байна. Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө Байден шинэ Улстер их сургуулийн зааланд үг хэлэхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн айлчлалаас Цагаан ордон Умард Ирландын эдийн засгийг дэмжиж магадгүй гэсэн хүлээлт байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа