Цаг үеийн мэдээ

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгос улс өнөөдөр өглөө 07:23 цагт зүүн эргийн тэнгист баллистик пуужин харвалаа. Японы эргийн хамгаалалтын алба БНАСАУ-ын харвасан баллистик пуужин Хоккайдо арлын ойролцоо унаж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлэн арлын оршин суугчдыг нэн даруй хоргодох байранд шилжихийг анхааруулжээ.

Өмнөд Солонгосын талаас Умардыг дундын болон алсын тусгалтай баллистик пуужинг нийслэл Пхеньяны ойролцоогоос харвасан гэж мэдээлсэн байна. Уг явдлаас хоёр хоногийн өмнө Умард Солонгосын төрийн мэдлийн сувгаар удирдагч Ким Жон Ун болзошгүй дайны эсрэг цэрэг зэвсгийн хүчин чадлаа улам бүр хүчирхэгжүүлэх тухай мэдээлжээ.

Японы Батлан хамгаалах өглөөний 08:00 цагаас өмнөхөн сэрэмжлүүлэг дохиог унтраажээ. Учир нь эргийн хамгаалалтын систем алдаа гаргасан ба пуужин Хоккайдо арлаас хол зайтай унасныг баталсан байна. Тус улсын Засгийн газар өмнө нь хэд хэдэн удаа Умард Солонгосыг пуужин харвахад иргэдийг яаралтай хоргодох газарт нүүлгэн шилжүүлэх дохио дуугаргаж байжээ. 

Эх сурвалж: CNN, The Guardian

Таны сурталчилгаа