Их Британийн хаан гуравдугаар Чарльзыг хаан ширээнд албан ёсоор хүндэтгэн залах ёслол ирэх тавдугаар сарын 6-ны өдөр болно. Тэгвэл хааныг сэнтийд залах ёслолд түүний хөвгүүдийн нэг болох ханхүү Харригийн эхнэр Сассексын гүнгийн авхай Меган Мэркл оролцохгүй гэдгийг Букингэмийн ордон мэдээлжээ.
Уг мэдэгдлээс өмнө гэр бүлээ орхин АНУ-д амьдрах болсон Сассексын гүнгийн гэр бүл хаан ширээнд залах ёслолд оролцох эсэх нь эргэлзээтэй, олон нийтийн дунд янз бүрийн цуу яриа гараад байсан юм. Ханхүү Харригийн хэвлүүлсэн “Spare” ном болон Нэтфликсийн цувралын дараа Чарльзын бэр Меган урилгаас татгалзсан нь хааны гэр бүлийн асуудал арилаагүйг харуулж байна гэж эх сурвалжууд мэдээлэв.
Чарльзыг хаан ширээнд залах ёслолд 2,000 гаруй зочин уригдсан байна. Тэдний дунд Америкийн Ерөнхийлөгч Жо Байден багтаагүй. Хааныг залах ёслолын өдөр Харри болон Меган нарын хүү Арчигийн дөрвөн насны төрсөн өдөр юм. Арчи ээжтэйгээ хамт Америкт үлдэхээр болжээ.
Эх сурвалж: ВВС