АНУ-ын Техас мужид үйл ажиллагаа явуулдаг сүү цагаан идээний фермд дэлбэрэлт болсны улмаас 18,000 гаруй үнээ хорогдсон гэдгийг албаныхан мэдээлжээ. Диммитт тосгоны ойролцоох Саут Форк сүүний ферм дэлбэрэх үеэр нэг хүн хүндээр шархадсан байна.
Албаныхан фермийн сүүний машинд байдаг метаны хий дэлбэрсэн байж болзошгүй гэж дүгнэжээ. АНУ даяар 2018-2021 оны хооронд фермийн гурван сая орчим мал үхсэн байна.
Цагдаагийнхан, онцгой байдлын албаныхныг ирэхэд олон мянган үнээ галд шатсан болон утаанд угаартаж үхсэн байдалтай байжээ. Хүндээр гэмтэж шархадсан хүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ.
Вашингтонд төвтэй амьтны эрхийг хамгаалах хүрээлэн уг түймрийг 2013 оноос хойш гарсан фермийн малд хамгийн хөнөөлтэй осол гэж үзсэн байна. Тиймээс фермийн аж ахуй эрхлэгчид цаашид аюулгүй байдлаа тэр дундаа галын аюулгүй байдлыг хамгаалахад төвлөрөн ажиллахыг уриалжээ.
Тус байгууллагын хийсэн судалгаагаар 2013 оноос хойш дээрхтэй төстэй гал түймэрт фермийн 6,5 сая мал үрэгдсэний дотор 6 сая тахиа, 7,300 үнээ бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС