Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл Сидней хот Австралийн хамгийн их хүн амтай хотын жагсаалтыг 19 дүгээр зуунаас хойш тэргүүлсэн билээ. Зуу гаруй жилийн турш хамгийн их нягтаршилтай хотоор нэрлэгдсэн Сидней хотыг Мелбурн хот хүн амынхаа тоогоор давжээ.
Викториа мужийн нийслэл Мелбурн хотын хүн ам 4,875,400-д хүрсэн нь Сидней хотынхоос 18,700-р илүү гарсан байна. Ойрын жилүүдэд Мелбурны хүн ам эрс нэмэгдэж газар нутгаа тэлэн Мелтоны орчимд хүртэл суурьшжээ.
Дээрх дүн мэдээг 2021 оны зургадугаар сард хийсэн хүн амын тооллогоос гаргасан байна. Уг тооллогын дүн гарах хүртэл Сидней улсын хамгийн их хүн амтай хотоор нэрлэгдэж байжээ.
Австралийн Засгийн газрын мэргэжилтнүүд Мелбурн хотыг 2031-2032 оны хооронд хүн амын тоогоор Сиднейг давна гэж тооцоолж байсан юм. Мелбурн түүхэндээ анх удаа Австралийн хамгийн шигүү хотоор нэрлэгдэж буй тохиолдол биш ажээ.
Викториа мужид цагаачид олноор нүүдэллэн очсонтой холбогдуулан тэртээ 19 дүгээр зууны сүүлч буюу 1905 он хүртэл Мелбурн Австралийн хамгийн их оршин суугчтай хот байжээ.
Эх сурвалж: ВВС