АНУ-ын Нью-Йорк хотод олон давхар машины зогсоол хэсэгчлэн нурсан байна. Уг ослын улмаас нэг хүн амь үрэгдэж, таван хүн гэмтэж шархаджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Манхэттэн дүүргийн санхүү эдийн засгийн төв дэх гурван давхар зогсоолын хоёрдугаар давхар эхэлж нурсан байна. Холбогдох албаны хүмүүс зогсоолын ажилтнуудыг бүрэн бүртгэсэн гэж мэдэгджээ.
Нью-Йоркийн гал сөнөөх алба орон нутгийн цагаар мягмар гарагт 16:00 цагийн үед дуудлага хүлээж авсан байна. Барилга нурах эрсдэлтэй тул аврах ажиллагаа явуулахад маш хүнд байсан гэжээ.
Аврагчид иргэдийг авран хайхаар явж байхад барилгын хэсгүүд нурж байжээ. Хотын дарга Эрик Адамс барилгыг үргэлжлүүлэн шалгахын тулд робот нохой ашиглах тухай мэдэгджээ. Дронууд барилга доторхыг шалгасны дараа робот нохойнууд дахин шалгаж бичлэг илгээх юм байна.
Барилга нурсан шалтгаан тодорхойгүй байгаа аж. Зэргэлдээх барилгуудад ямар нэг гэмтэл нуралт үүссэн эсэхийг аврагчид шалгаж байна.
Эх сурвалж: ВВС