Цаг үеийн мэдээ

Австралийн нутаг дэвсгэрийг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дайран өнгөрсөн хамгийн хүчтэй халуун орны хар салхи Илзаг шуурах үеэр Индонезийн 11 загасчин жижиг арал дээр гацжээ. Баруун Австралийн эргийн Брүм тосгоноос баруун тийш 330 км орчимд байдаг Бэдуэлл аралд орхигдсон загасчдыг онгоцоор аварсан байна. 

Индонези улсын 11 загасчин 6 хоногийн турш уух ус, идэх хоол хүнсгүй арал дээр үлдсэн байжээ. Тэднийг Австралийн тэнгисийн аюулгүйн албаныхан аварсан байна. 

Тус бүр 10 загасчинтай хоёр завь далайд байхдаа Илза хар салхинд өртсөн байна. Нэг завь нь живсэн бөгөөд бусад есөн далайчин сураггүй болжээ. Албаныхан тэдгээр сураггүй байгаа загасчдыг амь эрсэдсэн байж болзошгүй гэж мэдээлжээ. 

Живсэн завинаас амьд үлдсэн нэг хүн канистр дээр далайд олон цагийн турш хөвсний эцэст живэлгүй үлдсэн завьтай загасчидтай таарч аврагдсан байна. Бэдуэлл арлаас олсон загасчдыг эмнэлэгт хүргэжээ. 

Илза халуун орны хар салхи Баруун Австралийг ойрын 14 жилийн хугацаанд дайран өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи байсан юм. Өнгөрсөн долоо хоногт шуурсан хар салхи өндөр эрсдэл дагуулж болзошгүй байсан ч хүн ам шигүү оршин суудаг нутаг дэвсгэр хүнд гарз хохирол амсалгүй өнгөрчээ.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа