Лос Анжелесын задлан шинжээчийн дүгнэлтээр дуучин Аарон Картер их хэмжээний мансууруулах бодис, хий хэрэглэсний дараа усанд осолдож, живж нас барсан болохыг тогтоосон байна. Дуучин залуу усанд осолдохоосоо өмнө альпразолам, дифлуороэтан зэрэг элементүүдийг хэрэглэсэн байжээ.
Алдарт Backstreet Boys хамтлагийн гишүүн Ник Картерын дүү Аарон өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 5-ны өдөр 34 насандаа угаалгын тэвшиндээ нас барсан байдалтай олдсон юм.
Тэртээ 1997 онд “Аарон Картер” нэртэй цомгоо гаргаж, “I want Candy”, “Crush on You” зэрэг олон хит дуугаараа хүүхэд наснаасаа эхлэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин хамгийн сүүлд 2018 онд “Love” нэртэй студийн тав дахь цомгоо гаргасан байжээ. Тэрээр нас барахаасаа өмнө хамтрагч Мелани Мартинаасаа Принс нэртэй хүүтэй болсон бөгөөд хүү нь одоо ой гарантай аж.
Эх сурвалж: CNN