Цаг үеийн мэдээ

Хятадын CCTV агентлагийн мэдээлснээр нийслэл Бээжинд үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгт гал гарсны улмаас багадаа 21 хүн амь үрэгджээ. 

Сонирхогчийн камерт бичигдсэнээр хүмүүс шатаж буй эмнэлгийн барилгаас амьд гарахын тулд гадна фасадаас зүүгдсэн байна. Зарим хүмүүс байшингийн гадна байрлах агааржуулагч дээр сууж галаас зугтахыг оролдсон бол зарим нь доод давхрын цонхоор үсэрч гарчээ. Гал орон нутгийн цагаар 13:00 цагийн үед Чанфен эмнэлэгт гарчээ. Оройн 18:00 цагийн үед өгсөн хэвлэлийн мэдээнд дурдсанаар галын улмаас 71 өвчтөнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Бээжинд 2017 онд Дашин дүүргийн хоёр давхар байшин шатаж 19 хүн амь эрсэдсэнээс хойш олон хүний амь авсан томоохон гал түймэр бараг гараагүй байжээ. Уг осол эрх баригчдад олон мянган цагаач иргэд амьдардаг аюулгүйн стандарт батлагдаагүй, хууль бус барилга байшингуудыг нураах шаардлагатайг санууллаа хэмээн хэвлэлүүд бичсэн байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа