Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр санамсаргүй алдаа гаргаж Белгород хотод бөмбөг унасан байна. Ойролцоогоор 370 мянган оршин суугчтай Белгород хот нь Украины хилээс 40 км орчим зайтай оршдог, Харьковтой хиллэдэг тул Оросын сөнөөгч онгоцнууд өнгөрсөн жил гаруйн турш тус хотын дээгүүр тогтмол нислэг үйлджээ.

Су-34 байлдааны сөнөөгч онгоцноос унасан тэсрэх бөмбөгний улмаас хотод 20 метр орчим өргөн нүх үүссэн байна. Чухам ямар төрлийн тэсрэх бөмбөг унасныг дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Эх сурвалжуудын дамжуулснаар тус дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй шархдаж, дөрвөн машин, дөрвөн барилгад гэмтэл учирчээ. Оросын хэвлэлүүдэд бичсэнээр тэсрэх бөмбөг пүрэв гарагийн орой 22:15 цагт унасан байна. Орос-Украины дайн эхэлснээс хойш тус хотын түлш болон сум хадгалах газрууд санамсаргүй байдлаар дэлбэрэлтэд өртсөн тул хотын иргэд айдас түгшүүртэй амьдарч байгаа ажээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian

 

Таны сурталчилгаа