Австрали улс Хятадын эсрэг зогсох хүчин чадлаа сайжруулахын тулд алсын зайн тусгалтай пуужингууд худалдаж авч байгаа гэж батлан хамгаалах салбарын шинжээчид дүгнэж байна. Алсын тусгалт пуужин зэвсэгт хүчний гол зэвсэг болж буй энэ үед Австралийн тусгаарлагдсан газарзүйн байрлал удаан хугацаанд аюулгүй байдлыг нь хамгаалах чадамжгүйг харууллаа гэж үзэх шинжээчид ч байгаа юм.
Тус улсын Засгийн газар алсын тусгалт пуужинг аль болох ойрын хугацаанд худалдаж авах 19 тэрбум австрали долларын гэрээ байгуулах явц эхэлжээ. Ойролцоогоор 110 хуудас бүхий уг гэрээ Австралийн батлан хамгаалах салбар дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн өндөр дүнтэйгээр зэвсэглэлээ сайжруулж буй худалдан авалт гэж мэдээлсэн байна.
Хятад шаардлагатай бол Тайвань руу хүч хэрэглэх алхам хийнэ гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа тул бүс нутагт цэрэг, зэвсгийн сөргөлдөөн улам бүр нэмэгдээд байгаа юм. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгист Хятадын тэнгисийн цэрэг үлэмж ихээр байрших болжээ.
Батлан хамгаалах, стратегийн шинжээчдийн дүгнэлтээр Хятадын арми дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн өндөр идэвхжилттэй байгаа гэжээ. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанисын хэлснээр ирээдүйд ямар байхаа хүлээж суухын оронд ирээдүйг зураглах алхам хийх хэрэгтэй бөгөөд алсын тусгалт пуужингаар зэвсэглэлээ сайжруулах нь Австрали улсын аюулгүй, урьдчилан бэлтгэгдсэн, бие даасан байдлыг бататгана гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС