НҮБ-ын тооллогоор Энэтхэг улс хүн амын тоогоор 1950 оноос хойш анх удаа Хятадыг давсан үзүүлэлтийг харууллаа. Тус байгууллага хүн амын нягтаршил, төрөлт, нас баралтын мэдээлэл дээр суурилан Энэтхэгийн хүн ам 1,425,775,850 болж, Хятадын хүн амын тооноос илүү гарсан гэж мэдээлсэн байна.
Хятад 1950 оноос хойш анх удаа хүн амын тоогоор хоёрдугаарт бичигдэх болсон нь 1980-аад оноос хэрэгжиж эхэлсэн нэг айл нэг хүүхэд төрүүлэх бодлогоос улбаатай гэж шинжээчид дүгнэсээр ирсэн. Уг бодлого нь хүн амын насжилтыг нэмж, унтаа байдалд шилжүүлснээс гадна хүйсийн тэнцвэргүй байдлыг асар ихээс бий болгожээ. Хятадын эрчүүд эмэгтэйчүүдээс 32 саяар илүү ажээ.
Энэтхэг улсын хүн амын өсөлтийн идэвхтэй үе явагдаж байгаа гэж судлаачид харж байна. Тус улсын хүн ам ирэх арван жилүүдэд үргэлжлүүлэн өссөөр 2064 он гэхэд 1,7 тэрбумд хүрнэ гэж тооцоолжээ. Хятадад өдөрт 49,400 хүүхэд шинээр төрж байгаа бол Энэтхэгт 86,000 хүүхэд төрдөг гэсэн тоо байна.
Эх сурвалж: The Guardian