Цаг үеийн мэдээ

АНУ-ын Флорида мужийн Холидэй хотод хүргэлтээр хоол захиалсныхаа дараа хоол хүргэлтийн ажилтныг хөнөөж, мөчилсөн 30 настай эрэгтэйг саатуулжээ. Онц хэрцгий уг хүн амины хэрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан байна. Тэр орой хүргэлтийн ажилтан сүүлчийн хоолны хүргэлтээ хийж байсан бөгөөд энэ тухайгаа эхнэртээ мессеж бичжээ. Үүний дараа түүнтэй холбоо тасарч, эмэгтэй цагдаад ханджээ.

Цагдаа нар GPS-ийн тусламжтайгаар сураггүй болсон түүнийг хамгийн сүүлд 30 настай Оскар Солисын гэрт очсон болохыг тогтоожээ.  Цагдаа нар Солисын  гэрт нэгжлэг хийх явцад хогийн савнаас хүний ​​мөчилсөн эд эрхтэн, цусны ул мөр олжээ.  Мөрдөн байцаагчид мөн хохирогчийн хуримын бөгж, машины түлхүүрийг нь олжээ.

Паско тойргийн шериф Крис Нокко "Би энэ аллага хэр аймшигтай байсан талаар дэлгэрэнгүй ярихгүй. Энэ хүний хийсэн зүйл чөтгөрийн мэт байсан" гэжээ.

Сэжигтэн болон хохирогчийн хооронд ямар ч холбоо байгаагүй байна. Сэжигтэн хохирогчийг дээрэмдэхийг завдаж хөнөөсөн гэж цагдаа нар сэжиглэж байна.

Сэжигтэн Солис нь хар тамхи, хүний ​​наймаатай холбоотой MS-13 хэмээх олон улсын гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэж цагдаа нар мэдэгджээ.

Хохирогч нь 59 настай Рэндалл Уильям Күүк байжээ.

Хохирогчийн машин сэжигтний гэрээс 500 метрийн зайд хаягдсан байдалтай олдсон байна.  Дотор нь мөрдөгчид цустай алчуур болон салфетик агуулсан хогийн уут, хяналтын камерын бичлэгт хохирогч авч явсантай төстэй хүргэлтийн уут, Солисын нэр бүхий цаг бүртгэлийн карт олдсон байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа