Цаг үеийн мэдээ

Туркийн тагнуулын алба Сирид явуулж буй тусгай ажиллагааны үеэр Исламын улс бүлэглэлийн удирдагч Абу Хуссейн аль-Курашийг устгасан тухай Режеп Тайип Эрдоган TRT Turk телевизийн эфирээр мэдэгдлээ.

Туркийн ерөнхийлөгчийн хэлснээр, удаан хугацааны турш мөрдөх ажиллагаа явуулсны эцэст Исламын улс бүлэглэлийн удирдагч Сирид явуулсан тусгай ажиллагааны үеэр устгагдсан байна. Турк улс террорист байгууллагуудыг хооронд нь ялгахгүйгээр бүгдтэй нь үргэлжлүүлэн тэмцэх болно гэж Эрдоган мөн мэдэгдсэн байна. Эрдоган нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.

Сирийн умард нутгийн Жандарис хотын ойролцоо, Турктэй хиллэдэг хилийн ойролцоо ажиллагаа явуулсан гэж Ройтерс агентлагийн иш татсан Сирийн эх сурвалж мэдээлжээ.

"Исламын улс"-ын өмнөх удирдагчийг хэдхэн сарын өмнө устгасан. 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд Абу Хассан аль-Хашими аль-Кураши нас барсан тухай Пентагон болон террорист байгууллага өөрөө зарласан. АНУ-ын цэргийн яам мэдэгдлээр Туркийн хяналтад байдаг Сирийн чөлөөт армийн дайчид Сирийн өмнөд хэсэгт явуулсан ажиллагааны үеэр устгасан гэж мэдээлж байсан. Зарим мэдээллээр Абу Хасан аль-Хашими аль-Кураши нь 2019 онд Сирид амь үрэгдсэн босогчдын удирдагч асан Абу Бакр аль-Багдадигийн ах байсан юм.

Жихадист байгууллагын үе үеийн удирдагчид бүгд Аль-Кураши хэмээх нэртэй бөгөөд энэ нь "Бошиглогч Мухаммедын овог" гэсэн утгатай байна.

Эх сурвалж: Euronews

Таны сурталчилгаа