Цаг үеийн мэдээ

ОХУ-ын хилийн дагуух Брянскын нутаг дэвсгэрт ачаа тээврийн галт тэрэг онхолдсон байна. Энэ нь хоёр хоногийн хугацаанд Оросын ачааны галт тэрэг уг бүсэд хоёр дахь удаагаа замаас гарч осолдсон явдал болж байгаа юм.

Мужийн захирагч Александр Богомазын мэдэгдсэнээр тэсрэх бөмбөг дэлбэрсний дараа цувааны зүтгүүр болон хэд хэдэн чингэлэг замаас гарч онхолджээ. Оросын төмөр замын алба хаагчид өнгөрсөн хоёр хоногт гарсан ослуудыг төмөр замын үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс оролцсон явдал хэмээн буруутгасан байна.

Осол өчигдөр орой 19:47 цагт Брянск хотын ойролцоох Снежецкая болон Белие Берега хотуудыг холбосон төмөр зам дээр гарчээ. Уг замын бүх тээвэрлэлтийг зогсоож онцгой байдлын албаныхан үүрэг гүйцэтгэсэн байна. 

Үүнтэй төстэй осол даваа гарагийн өглөө Украины хилийн ойролцоо Брянск болон Унечаг холбосон төмөр замд гарсан. Ослын улмаас цувааны зүтгүүр, долоон чингэлэг галд автжээ. Уг бүс нь Беларустай хиллэдэг ба Орос-Украины дайн гарснаас хойш энэ мэтчилэн олон тооны хорлон сүйтгэх ажиллагаа гарах болжээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа