Цаг үеийн мэдээ

Лхагва гарагийн шөнө Владимир Путины Кремлийн ордон руу нисгэгчгүй онгоцоор цохилт өгөхийг завдсан бөгөөд тэрээр бэртэж гэмтээгүй гэж Кремль мэдэгдлээ. Тэд энэхүү халдлагыг Оросын ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролдсон гэж үзэж, хариу арга хэмжээ авна гэж мэдэгдээд байна. Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Украин улс тус халдлагад оролцоогүй гэж хэлжээ.

"Өнөө шөнө Киевийн дэглэм ОХУ-ын Ерөнхийлөгчийн Кремлийн ордонд нисгэгчгүй онгоцоор цохилт өгөхийг завдсан" гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Энэ халдлагад хоёр нисгэгчгүй онгоц ашигласан гэж Кремль мэдэгдлээ. "Нисгэгчгүй хоёр аппарат Кремль рүү чиглэсэн. Цэргийн болон тусгай албаныхан радарын системийг ашиглан цаг тухайд нь арга хэмжээ авсны үр дүнд төхөөрөмжүүд идэвхгүй болсон" гэж мэдэгдэлд дурджээ.

Кремлийн хэвлэлийн алба нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагыг Ялалтын баяр болон тавдугаар сарын 9-ний парадын өмнөхөн "төлөвлөсөн террорист ажиллагаа, ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого" гэж нэрлэжээ. Путин Кремльд байгаагүй. Түүний ажлын хуваарьт өөрчлөлт ороогүй" гэж хэвлэлийн алба мэдэгдсэн.

"Хөршүүд. Якиманка-Замоскворечье" телеграм суваг Большой Каменный гүүрний хажуугаас авсан бичлэгийг дагалдан "тэсрэх чимээ нь аянга цахихтай төстэй сонсогдсон" гэж Серафимовичийн гудамжинд оршин суудаг иргэд бичжээ. Зарим иргэд тэсрэх чимээний дараа тэнгэрт оч гялалзаж, дараа нь Кремлийн хананы дэргэд гар чийдэн барьсан хүмүүс харагдсан"

Эдгээр мэдээллүүдийн өмнө Оросын бусад бүс нутгуудад, тэр дундаа хилийн Брянск мужид нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн гэх мэдээ гарчээ.

Дайныг дэмжигч блогчид Кремлийн мэдэгдлийн дараа жинхэнэ эсэхийг хараахан тодорхойлох боломжгүй өөр нэгэн видео бичлэгийг нийтэлжээ. Бичлэгийг 5-р сарын 9-нд зориулан чимэглэсэн Улаан талбайн талаас авчээ. Үүн дээр нисгэгчгүй онгоц Кремлийн Сенатын ордны дээвэр дээгүүр нисэж байгаад дэлбэрчээ. TVC сувгийн лого бүхий өөр нэг видео бичлэгт тэсрэлтийн гялбаа харагдсан байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа