Цаг үеийн мэдээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын /ИБУИНХУ/ хаан III Чарльзыг хаан сэнтийд залах ёслол Лондон хотын Вестминстерийн сүмд ёслол төгөлдөр боллоо.  

 

Хаан Чарльз гэргий Камиллагийн хамтаар Букингемийн ордноос баяр хүргэсэн олны дундуур морин тэргээр Вестминстерийн сүмд хүрэлцэн ирсний дараа ёслолын үйл ажиллагаа орон нутгийн цагаар 11 цагт эхэлсэн юм.

 

Өдгөө 74 насыг зооглож буй III Чарльз 1066 оноос хойш Вестминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байгаа бөгөөд хамгийн сүүлийн титэм өргөх ёслолыг 70 жилийн тэртээ буюу одоогийн удирдагчийг дөрвөн настай байхад зохион байгуулж байв.

Вестминстерийн сүмд III Чарльзыг тангараг өргөсний дараа Кентерберигийн хамба Жастин Уэлби Гэгээн Эдвардын титмийг хааны тэргүүнд зүүлгэжээ. Энэхүү ёслолд дэлхийн 100 орчим улс орны төр, засгийн тэргүүн нар, 203 орны гаруй 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. 

 

 

Таны сурталчилгаа