Цаг үеийн мэдээ

Финланд улсын Ерөнхий сайд хатагтай Санна Марин нөхөр Маркус Райкконеноос салж, 19 жилийн хамтын амьдралаа дуусгавар болгохоо мэдэгджээ. Тэрээр гэр бүлээ цуцлуулж байгаагаа лхагва гарагт Инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Инстаграм хуудсанд тавьсан мэдэгдэлдээ “Бид гэрээ бүлээ цуцлуулах шийдвэрийг хамтдаа гаргасан. 19 жилийн хамтын амьдрал, хайртай охиндоо сэтгэл хангалуун байгаа” гэжээ. Мөн цаашид сайн найзууд, хайрт охиныхоо халамжтай эцэг эх хэвээр байх болно гэдгийг нэмж мэдэгдсэн байна. 

2019 онд 34 насандаа дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болж байсан Санна Марин хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин, бизнесмэн Райкконентой 2020 онд албан ёсоор гэрлэж байжээ. 

Марин өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Парламентын сонгуульд сөрөг хүчинд ялагдал хүлээсэн юм. Үндэсний эвслийн нам Засгийн газрын танхимаа бүрдүүлэх хүртэл түр хугацаанд Ерөнхий сайдын албыг гүйцэтгэж байгаа билээ. 

Гэр бүлээсээ их сургуулийн боловсрол эзэмшсэн цор ганц охин Марин ердөө 20 настайгаасаа улс төрд орсон. Тэрээр Социал Демократ намд нэр хүнд нь алхам алхмаар өсч солирын хурдаар Финландын шилдэг улс төрч болж чаджээ.

Финландаас гадна дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй, тойрон хүрээлэгчид олон байснаас хэт их үдэшлэгт оролцож, төсвийн зардлыг үр бүтээлгүй зарлагадсан гэх шүүмжлэлтэй нүүр тулгарч байсан юм. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа