Твиттер компанийг өнгөрсөн жил 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан Илон Маск тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах эсэхээ цахим санал хураалтаар шийдсэн билээ. Уг санал хураалтаар Твиттерийн ихэнх дагагчид нь түүнийг уг албан тушаалд тохирохгүй гэж үзсэний дагуу хэлсэн амандаа хүрч шинэ гүйцэтгэх захирлын эрэлд гараад байсан юм.
Тэгвэл Маск Твиттерийн цаашдын ирээдүй, үйл ажиллагааг даатгах шинэ захирлыг олсон гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр Твиттерт энэ тухайгаа мэдэгдсэн боловч нэрийг нь хараахан зарлаагүй ажээ. Гэхдээ “тэр эмэгтэй” гэсэн үгийг ашигласан ба шинээр томилогдох гүйцэтгэх захирал ирэх зургаан долоо хоногийн дотор ажлаа эхлүүлнэ гэдгийг хэлсэн байна.
Ингэснээр Илон Маск Твиттер компанийн удирдах зөвлөлийн дарга, технологийн ахлахын алба тушаалыг гүйцэтгэх ажээ. Теслагийн хувьцаа эзэмшигчид Маскийг Твиттерийг худалдаж авсны дараа ихээхэн шүүмжлэл илгээгээд байсан бол шинэ гүйцэтгэх захирлыг томилох тухай мэдэгдсэний дараа цахилгаан автомашины тэргүүлэх брэндийн хувьцааны ханш өссөн байна.
Эх сурвалж: ВВС