Оросын арми 5-р сарын 16-ны шөнө Киев хотод хамгийн олон тооны пуужингаар довтолсон гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. Шөнийн цагаар Украины нийт нутаг дэвсгэрт агаарын дайралтын дохио дугарсан байна.
Украины нийслэлд болсон “нягтралын хувьд онцгой” халдлагын талаар тус хотын цэргийн захиргааны дарга Сергей Попко ярьжээ. Янз бүрийн чиглэл, янз бүрийн арга хэрэгслээр хийгдсэн учраас "цогц" гэж нэрлэсэн. Хотын эрх баригчид ихэнх байг Киевийн тэнгэрт агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан гэж мэдэгджээ.
Киев хотын дарга Виталий Кличко гурван хохирогчийн талаар мэдээлжээ.
Киевээс гадна Чернигов мужид ч дэлбэрэлт болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Сүүлийн долоо хоногт Киевт агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио байнга сонсогдох болсон. Оросын арми энэ сарын эхнээс хойш нийт 8 удаа хотыг буудсан. 5-р сарын 4-нд Киевийн эрх баригчид оны эхнээс хойших хамгийн том халдлага хийснийг зарласан бол 5-р сарын 8-нд Кличко Оросын нисгэгчгүй онгоцнуудын халдлагад өртсөн тухай мэдэгдэж байсан.
Эх сурвалж: Настоящее время