Украины эх сурвалжийн мэдээлснээр Оросын тал мягмар гарагт Киевд хүнд цохилт өгөх үеэр Оросын дуунаас хурдан пуужингуудыг сөнөөж чадсан гэж мэдэгджээ. Киевийн дамжуулснаар Оросын дуунаас хурдан Кинжал нэртэй зургаан пуужинг агаараас хамгаалах хүчин сөнөөсөн байна. Уг Кинжал пуужингуудыг Москва одоо ашиглагдаж байгаа бүх төрлийн агаараас хамгаалах системийг даван туулж чадах хүчин чадалтай хэмээн мэдэгдээд байжээ.
Мягмар гарагт Киев рүү өөр өөр төрлийн 18 пуужинг ойрын зайнаас харвасан гэж үзэж байна. Москва дуунаас хурдан пуужингуудыг устгасан гэх Киевийн мэдээллийг эрс үгүйсгэжээ. Тэр ч бүү хэл нэг пуужин нь АНУ-ын Эх оронч агаараас хамгаалах системийг сөнөөж чадсан тухай мэдээлсэн байна.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москва Киевийн сөнөөсөн гэж мэдэгдээд байгаатай дүйцэх олон тооны Кинжал пуужин огт харваагүй гэжээ. Кинжал нь цагт 11,000 км туулах хүчин чадалтай уг баллистик пуужин дууны хурднаас тав дахин илүү хурдтай ажээ.
Эх сурвалж: ВВС