Цаг үеийн мэдээ

Франц улсын тэргүүн хатагтай Брижит Макроны ач хүү даваа гарагт бусдын халдлагад өртөж зодуулжээ. Ерөнхийлөгч Эммануэль Макроныг мэдэгдэл хийсний дараа түүнийг эсэргүүцэгчид Брижитийн ач хүү рүү дайрсан байна.

Амьен хотод тэргүүн хатагтайн ач хүү Жан Батист Тронюг зодсон хэрэгт холбогдуулан Засгийн газрын эсрэг найман жагсагчийг баривчлан саатуулжээ. Макроныг эсэргүүцэгчид Тронюгийн толгой, гар, хөл рүү нь цохисон бөгөөд нарийвчилсан үзлэг шинжилгээний хариуг хүлээж байна.

Троню Амьен хот дахь гэр бүлийн шоколадны дэлгүүрийн гадаа халдлагад өртжээ. Тэргүүн хатагтай Брижит уг явдлыг ухамсаргүй тэнэг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг явдлыг байж боломгүй үйлдэл хэмээн хурцаар зэмлэн буруутгаж, ардчилсан оронд хүчирхийлэл байх ёсгүй гэдгийг хэлжээ. 

Ерөнхийлөгч тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэх шийдвэр гаргасан нь улс орон даяар иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа