Цаг үеийн мэдээ

Австрали улсын Мелбурн хотод сурагчдын автобус том оврын ачааны машины араас мөргөж осолдсон байна. Осол гарах үед автобусанд 45 сурагч  зорчиж байсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй.

Ослын улмаас 5-11 насны есөн сурагч хүндээр бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний ихэнх нь яаралтай мэс заслын тасагт шилжжээ. Мөн ачааны машины жолооч хүнд, автобусны жолооч хөнгөн бэртэл авсан байна.

Автобус Эксфорд дунд сургуулиас хөдлөөд удалгүй осолдсон бөгөөд аврагчдыг ирэх хүртэл сурагчид автобуснаас гарч чадалгүй гацсан байжээ. 

Австрали улс нь авто замын аюулгүй байдлын түвшнээр бусад өндөр хөгжилтэй улс орнуудын жагсаалтад дунджаас доогуурт ордог байна. Тус улсын Ерөнхий сайд Энтони Албанис аймшигт осолд өртсөн хүүхдүүдийн гэр бүлийн хамт зовлон шаналлыг хуваалцаж буйгаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа