Украин Бахмутын ойролцоо нутаг дэвсгэрээ эргүүлэн авсан талаар мэдээлж байна. Оросын арми Украины цэргийн байгууламж, хотууд, дэд бүтцийг пуужингаар харвасан хэвээр байна.
Оросын арми хэдэн сарын турш Бахмут мужид эзэлсэн газруудаа хэдхэн хоногийн дотор алдаж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам 152 мм-ийн сүрдмээр Giacint-B гаубицуудын бичлэгийг үзүүлж байгаа бол Украины Батлан хамгаалах яам хот орчмын 20 км квадрат газар нутгийг эргүүлэн авсан гэж мэдэгджээ. Энэ нь Оросуудыг Украинаас гаргах удаан хүлээгдэж буй сөрөг довтолгоо хараахан биш гэдгийг Ерөнхийлөгч Влодимир Зеленский онцолж байна.
Оросууд Украины цэргийн байгууламж, дэд бүтэц рүү пуужин харвасаар байна. Мягмар гарагийн орой Николаев хотод хэд хэдэн барилга эвдэрч нурсан байна.
Өмнөх өдөр Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин Киевийн дээгүүр Оросын 18 пуужинг, түүний дотор 6 хэт авианы Кинжал пуужинг сөнөөжээ. АНУ-аас нийлүүлсэн “Пэтриот” агаарын довтолгооноос хамгаалах системийн нэгийг устгаж чадсан гэх Москвагийн мэдээллийг Киев үгүйсгэж байна.
Украины дайн уй гашуу, шаналал, сүйрлийг авчирсаар байна. Киевийн эмнэлэг рүү шархадсан хүмүүсийн урсгал тасрахгүй байна. Хоёр талын хохирол хэдэн арван мянгаар тооцогдож байна.
Эх сурвалж: Настоящее время