Хунтайж Харри болон түүний гэргий Меган нар тэднийг хэдэн цагийн турш хөөсөн папарац гэрэл зурагчдаас зугтаж байгаад осолдох шахсан тухай хосуудын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Энэ үйл явдал Нью-Йорк хотод Меганыг " Ms Foundation Women of Vision " сангаас шагнал хүртэх буяны үдэшлэгт оролцсоны дараа болсон гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Удалгүй олон нийтийн сүлжээнд Харри, Меган болон түүний ээж Дориа Рагланд нарын таксинд сууж буй зургууд нийтлэгджээ.
Дуулиан шуугиантай үйл явдалд Нью-Йоркийн цагдаагийн газраас тайлбар хийлээ. “Сассексийн гүн, гүнгийн ахайтан нарыг дагалдан явсан хувийн хамгаалалтын баг" гэрэл зурагчид "зорчиход саад учруулж байгаа" тул цагдаа нараас тусламж хүсэхээс өөр аргагүй болжээ. "Сассексийн гүн, гүнгийн авхай нар зорьсон газраа хүрсэн бөгөөд ямар ч осол, цагдаа дуудсан, гэмтэж бэртсэн гэх мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй байна. Мөн энэ үйл явдалтай холбоотой хэн нэгнийг баривчлагдаагүй байна" гэж мэдээлжээ.
"Эдгээр гэрэл зургуудыг хэрхэн олж авсныг нь харгалзан, нийтлэн тараах нь холбогдох бүх талуудад эрсдэл учруулж, хувийн нууцад халдсан туршлагыг сурталчлахад хүргэж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Харригийн ээж, Диана гүнж 1997 оны наймдугаар сард Парист автомашины ослоор нас барсан. Түүний сууж явсан машиныг нь папарацууд хөөж байсан юм.
Эх сурвалж: BBC