Их Британи улс ОХУ-аас импортлон оруулж ирдэг алмаз чулууны худалдаанд хориг тавихаар болсноо мэдэгдээд байна. Москва Украин руу дайрсантай холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээг барууны орнууд улам бүр чангатгасаар байна.
Алмаз чулуунаас гадна Оросоос гаралтай зэс, хөнгөн цагаан, никелийн импортыг энэ оны сүүлчээр зогсоох ажээ. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакын мэдэгдсэнээр хүч хэрэглэсэн албадлага сайн үр дүнд хүрдэггүй гэдгийг харуулах ёстой гэжээ.
Орос 2021 онд ойролцоогоор 4 тэрбум ам.долларын алмаз чулуу экспортолсон байна. Мөн Ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой 86 этгээд, аж ахуй нэгжийг хоригт багтаахаар төлөвлөж байгаа ажээ. Украины дайн эхэлснээс хойш Их Британи Оросын 1,500 хүн, аж ахуйн нэгжийн эсрэг хориг тавьж, 18 тэрбум фунт стерлингийн хөрөнгийг царцаагаад байна.
Өнгөрсөн жил Их Британиас гадна АНУ, Канад, Япон улсууд Оросын алтны импортод хориг тавьсан юм. Риши Сунак анх удаа “Бүлэг 7” орны дээд хэмжээний уулзалтад оролцохоосоо өмнө хоригийг танилцууллаа. Япон улсын Хирошима хотод дэлхийн тэргүүлэх ардчилсан долоон орны удирдагчид цуглаж Украины дайн, Хятадын түрэмгийлэл зэрэг хэд хэдэн чухал сэдвийн хүрээнд хуралдаж байна.
Эх сурвалж: ВВС