Крымын Симферополь мужид үр тариа ачсан вагонууд замаасаа гарсан байна. Энэ тухай эхлээд телеграм сувгууд мэдээлсэн бол дараа нь Крымын Оросоос томилогдсон "тэргүүн" Сергей Аксенов уг мэдээллийг баталжээ.
Тэрээр хүний амь нас хохироогүй, холбогдох газрууд газар дээр нь ажиллаж байна. "Симферополь-Севастополийн хооронд галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо. Зорчигчдыг автобусаар шилжүүлнэ" гэв.
Baza, 112, Mash телеграм сувгууд мэдээлснээр ослын улмаас үр тариа ачсан найман вагон замаас гарч, тав нь онхолдсон байна. Засгийн газрыг дэмжигч SHOT телеграм сувагт Крымийн төмөр замд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан сэжигтнийг хайж байна гэж бичжээ.
"Бид Оростой хамт" хөдөлгөөний дарга Владимир Рогов дараа нь Чистенкое тосгоны ойролцоох төмөр замын доогуур тэсрэх бөмбөг тавьсан бөгөөд галт тэрэгний толгойд дэлбэрэлт болсон гэж бичжээ. 50 метр зам гэмтсэн, төмөр замын доорх нүхний диаметр 15 метр, гүн нь хоёр орчим байна.
“Крымын төмөр зам” Крымд вагонууд замаасаа гарсан нь “гаднын этгээдийн оролцооноос” болсон гэж мэдэгджээ. Крымд дэлбэрэлтийн чимээ бараг өдөр бүр сонсогддог. Оросын эрх баригчид үүнийг "Украины нисгэгчгүй онгоц" руу буудах, "агаарын довтолгооноос хамгаалах ажил" гэж тайлбарлаж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк хэлэхдээ, энэ дэлбэрэлт бол "Путины хувийн төсөл", оросуудын өөрсдийнх нь хийсэн ажил, цэргийн удирдлагаас халдлага үйлдсэн хэрэг юм хэмээн хэлжээ.
Эх сурвалж: Настоящее время