Их Британийн хааны удмын гишүүн Эдинбургийн гүнгийн авхай Софигийн цувааг дагалдаж байсан мотоциклд мөргүүлсэн эмэгтэй нас барсан тухай мэдээлжээ.
81 настай Хэлэн Холланд энэ сарын 10-ны өдөр Лондоны баруун хэсэгт Уэст Кромуэлл болон Уарвикын замын уулзвар дээр мөргүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн хоёр долоо хоногийн турш амьд үлдэхийн тулд тэмцсэн боловч тархиндаа авсан хүнд гэмтлийн улмаас насан эцэслэсэн болохыг гэр бүл нь мэдээлжээ.
Уг ослын мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа юм. Букингэмын ордноос өмнө нь хийсэн мэдэгдэлдээ Эдинбургийн гүнгийн авхай Софи осол гарсанд сэтгэл нь ихээхэн шаналж байгаа бөгөөд гэмтсэн эмэгтэй болон түүнийг гэр бүлийн төлөө залбирахаа дурджээ.
Гүнгийн авхайн цуваан дахь мотоциклд мөргүүлэх үедээ Холланд дүүгийндээ зочлохоор явж байжээ. Нас барсан эмэгтэйн хүү Мартин Холланд ослын үеэр хохирогчийн тархинаас гадна биеийн яс нь олон хэсэгтээ хугарч хүнд гэмтсэнээс комад орсон байсан гэжээ. Мөн эмэгтэй замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй ба явган хүн явахыг зөвшөөрдөг хэсэгт зам хөндлөн гарч байсан тухай хэлжээ. Цагдаа нар хэргийн газарт байсан гэрчүүдийг хэргийн мөрдлөгт тус болон мэдүүлэг өгөхийг хүссэн байна.
Эх сурвалж: ВВС