Цаг үеийн мэдээ

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн Хантер Валлид хуриманд оролцоод буцаж байсан зочдын автобус осолдож, багадаа 10 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсээс гадна гэмтэж бэртсэн 20 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Ням гарагийн орой онхолдсон хуримын автобусны жолооч 58 настай эрэгтэйг баривчлан саатуулжээ. Автобус төв замын тойргоор эргэх гэж байгаад онхолдсон байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулжээ. 

Замын хажуу руу онхолдож унасан автобусыг кранаар босгох хүртэл гарз хохирлын хэмжээг бүрэн тогтоох боломжгүй байгаа аж. Осол гарах үед өтгөн манантай үзэгдэх орчин хязгаарлагдмал байжээ. 

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанис хүмүүсийн баяр жаргалтай өдөр аймшигт ослоор өндөрлөсөнд харамсаж халаглаж буйгаа илэрхийлсэн байна. Хантер Валли нь дарсны талбайгаараа алдартай бутлаг ургамалтай нутаг бөгөөд дарсны аялал жуулчлал өндөр хөгжсөн газар юм. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа