Монгол Улсын Хил хамгаалах байгууллагад 2023 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчид эр цэргийн тангаргаа өргөж байна. Энэ жилийн хувьд Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жил, баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ой тохиож байгаа онцлог жил. Бид цэргийн тангаргийн баярын үйл ажиллагааг Хилийн цэргийн 0252 дугаар ангиас сурвалжилж байна. Тус ангийн түүхт 50 жил ой энэ онд тохиож байгаа бөгөөд түүхэн ойг тохиолдуулан Багануур дүүргийн төв талбайд анх удаа тангаргийн баярын ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Шинэ цэргийн тангаргийн баярын үйл ажиллагаа нь иргэдэд эр цэргийн алба болон Хил хамгаалах байгууллагыг сурталчлан таниулах олон талын ач холбогдолтой. Тангаргийн баярын үйл ажиллагааг цаашид жил бүр дүүргийн төв талбайд уламжлан болгон зохион байгуулахыг Засаг даргын тамгын газраас онцолсон юм.