6-р сарын 23-ны Баасан гарагийн орой Вагнер хувийн цэргийн компаний удирдагч Евгений Пригожин болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны хооронд удаан үргэлжилсэн зөрчилдөөн хурцдаж эхэллээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өөрийн санаачилгаар Вагнерын ангиуд руу пуужингийн довтолгоо хийсэн гэж Пригожин мэдэгджээ (Оросын БХЯ өөрөө үүнийг үгүйсгэж байна). Үүний дараа Пригожин "шударга ёсны жагсаал" эхлүүлнэ гэж зарласан. Ихэнх хүмүүс түүний энэ үгийг цэргийн эргэлт зохион байгуулах гэсэн оролдлого гэж үзэж байна. Оросын аюулгүй байдлын алба зэвсэгт төрийн эргэлт хийхийг оролдсон гэх хэрэг үүсгэсэн байна.
Оросын генералууд Вагнерт хандан “Ерөнхийлөгчийн нуруу руу хутга тулгахгүй байхыг” хүссэн уриалгыг бичиж байх хооронд Москвагийн цэргийн гарнизон бэлэн байдалд шилжиж, Донын хурдны замд хаалт тавьж байна гэж мэдээлж байна.
Москва дахь Оросын аюулгүй байдлын алба түгшүүрийн зарлаж, Москва, Ростовын гудамжинд хуягт машинууд харагдсан бөгөөд Кремль "шаардлагатай бүх арга хэмжээг" авна гэж амлаж байна.
Баасан гарагийн өглөө Евгений Пригожин хэд хэдэн мэдэгдэл хийсэн. Вагнерийн хэвлэлийн албанаас тараасан видео бичлэгт Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгооны үеэр Оросын цэргүүд Запорожье, Херсон чиглэлд ухарч байна, БХЯ-ыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимирыг хууран мэхэлж байна гэж Вагнер хувийн цэргийн компаний үүсгэн байгуулагч буруутгажээ. Мөн Украин руу довтолсныг тэрээр "муу төлөвлөсөн ажиллагаа" гэж тодорхойлсон бөгөөд үүнийг анхнаасаа эхлүүлэх шаардлагагүй байсан гэж хэлжээ.
Харин үдээс хойш Пригожин Шойгу болон Жанжин штабын дарга Валерий Герасимов нарын эсрэг Мөрдөн байцаах хороонд гомдол илгээснээ мэдэгдсэн.
6-р сарын 23-ны үдээс хойш Пригожин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нар "Оросын ард түмнийг хоморголон устгасан хэрэгт буруутай" учир Мөрдөн байцаах хороонд мэдэгдэл бичсэн гэж мэдэгджээ. Орой нь Пригожинтэй холбоотой "Разгрузка Вагнера" телеграм суваг дээр вагнерчуудын тодорхой бааз руу дайрсан тухай видео нийтэлсэн байна. Москвагийн цагаар 21:00 цагаас хойш хувийн цэргийн компаний үүсгэн байгуулагч хөлсний хуарангууд руу "пуужингийн цохилт өгсөн" гэж биечлэн зарлажээ.
Пригожин хэлэхдээ, Вагнерчууд "Батлан хамгаалах яаманд буулт хийж, зэвсгээ хүлээлгэн өгч, эх орноо хэрхэн хамгаалах талаар шийдэл олоход бэлэн байсан" гэж мэдэгджээ. "Гэхдээ эдгээр хог шаарууд тайвширсангүй" гэж бизнесмен зарлаад Вагнер "харгислалд хэрхэн хариулахаа" шийднэ гэж амлажээ. Дараа нь тэрээр Сергей Шойгуг дурдаж, "энэ амьтныг зогсоох болно" гэж нэмж хэлжээ.
Евгений Пригожин болон Батлан хамгаалах яамны хоорондын олон нийтийн зөрчил өнгөрсөн жил эхэлж, энэ хавар хурцадсан.
Намар Пригожин Украины Херсон, Харьков мужид хийсэн довтолгооны үеэр Оросын арми болон түүний цэргийн удирдагчдыг илэн далангүй шүүмжилсэн хүмүүсийн нэг байв. Дараа нь "Вагнер" компаний удирдагч Батлан хамгаалах яамны удирдлага зүүн Украин дахь тулалдаанд хөлсний цэргүүдийн гавьяаг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан гэж хэлж байсан. Оросын арми үнэхээр Вагнерын хуаранд цохилт өгсөн гэдгийг батлах бие даасан эх сурвалж байхгүй байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Пригожинийн мэдэгдлийг "бодит байдалд нийцэхгүй" мэдээллийн өдөөн хатгалга гэж нэрлэжээ.
Путин удахгүй уг хэрэг явдалтай холбоотой мэдэгдэл хийх тухай зарлагдсан байна.
Эх сурвалж: BBC