Гал гарахаас өмнө дэлбэрэлт болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна. Воронеж хотод нефтийн агуулахад түлшний сав шатаж галыг унтраахаар ажиллаж байна гэж тус мужийн захирагч Александр Гусев мэдэгдсэн байна.
"Газар дээр 100 гаруй гал сөнөөгч, 30 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Эхний мэдээллээр хохирогч байхгүй" гэж тэрээр хэлжээ.
Дэлбэрэлт болсны дараа гал гарч байсныг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Бичлэгт мөн ойролцоо нисдэг тэрэг нисч буйг харуулсан ч дэлбэрэлт, гал түймэртэй ямар нэгэн холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
Өмнө нь мэдээлснээр Воронеж мужид Вагнер хувийн цэргийн компаний хөлсний цэргүүд байдаг. BBC болон Reuters агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр тэд хотын бүх цэргийн байгууламжийг хяналтандаа авсан байна.
Эх сурвалж: BBC