Беларусийн ерөнхийлөгч Путинтэй зөвшилцсөний үндсэн дээр Евгений Пригожинтэй хэлэлцээ хийж, түүнтэй "Оросын нутаг дэвсгэрт цуст аллага үйлдэхийг зөвшөөрөхгүй" гэсэн тохиролцоонд хүрсэн гэж Лукашенкогийн хэвлэлийн алба мэдэгдлээ.
Пригожин Лукашенкогийн "Оросын нутаг дэвсгэрт Вагнер компанийн зэвсэгт хүмүүсийн хөдөлгөөнийг зогсоож, хурцадмал байдлыг намжаах цаашдын арга хэмжээ авах" саналыг хүлээн авсан гэж мэдэгджээ.
"Одоогийн байдлаар ширээн дээр Вагнер компанийн цэргүүдийн аюулгүй байдлын баталгаа бүхий нөхцөл байдлыг шийдвэрлэх туйлын ашигтай, хүлээн зөвшөөрөгдөх боломжтой хувилбар байна" гэж хэвлэлийн алба хэлжээ.
Вагнер цэргийн компанийн удирдагч Евгений Пригожин дуут мессежээр Москвагаас 200 км-ийн зайд байгаа хувийн цэргийн компанийн цувааг буцааж, тэд "хээрийн бааз" руу явж байна гэж мэдэгджээ. Үүний шалтгааныг тэрээр цус урсгах хүсэлгүй байгаа гэж нэрлэжээ. Тэрээр Лукашенкотой хийсэн гэрээ хэлэлцээрийн талаар дурдаагүй байна.
Эх сурвалж: Svoboda