Вагнер цэргийн компанийг үүсгэн байгуулагч, удирдагч Евгений Пригожин Беларусь улсад байгаа гэж Александр Лукашенко мэдэгджээ. Тэрээр цэргийн дээд албан тушаалтнуудад мөрдөс гардуулах ёслол дээр ийн хэлсэн байна.
Лукашенко мөн Пригожинд бүрэн аюулгүй байдлыг хангаж, вагнерчуудыг Оросоос Беларусь руу гаргахаа амласан. Түүний хэлснээр, Батлан хамгаалахын сайд Виктор Хренин “Армийн ийм анги бидэнд хэрэг болно” гэж мэдэгджээ. "Санал нэг байна. Тэдэнтэй ярь" гэж Лукашенко Батлан хамгаалахын сайдтай ярилцсанаа дурсжээ.
Беларусь дахь Вагнерчуудыг байрлуулахын тулд Лукашенко Пригожинд орхигдсон цэргийн ангиудын нэгийг санал болгосноор Могилев мужид тусгай хуаран барих тухай цуу яриаг няцаасан: "Тэнд хашаа байгаа, тэнд бүх зүйл байна. Майхан барьж болно, чадахаараа тусална". "Бид одоогоор ямар ч хуаран бариагүй байна. Гэхдээ тэд хүсвэл бид тэднийг байрлуулна. Гэхдээ одоогоор тэд Луганск хотод хуарандаа байгаа" Александр Лукашенко хэлжээ.
Оросын аюулгүй байдлын алба Евгений Пригожиний эсрэг үүсгэсэн зэвсэгт бослогын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Эх сурвалж: Настоящее время