Цаг үеийн мэдээ

Дуучин бүсгүй энэ жил хийхээр төлөвлөж байсан аялан тоглолтоо хойшлуулжээ. Мадонна "хүнд нянгийн халдварын" улмаас эрчимт эмчилгээнд орсон гэж түүний менежер Гай Озри хэлжээ. Түүний хэлснээр дуучин зургаадугаар сарын 24-нд эмнэлэгт хэвтсэн байна. Тэрээр эрчимт эмчилгээний тасагт хэд хоног хэвтэж байна.

"Одоо түүний биеийн байдал сайжирч байгаа ч эмчийн хяналт дор байгаа" гэж Озри бичээд Мадонна хийхээр төлөвлөсөн бүх арга хэмжээ, түүний дотор аялан тоглолтоо цуцалсан гэж нэмж хэлжээ. Долоодугаар сарын 15-нд Мадонна хөгжмийн карьерынхаа 40 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх ёстой байсан. 64 настай Мадонна одоогоор амьсгалын аппаратад байгаа аж. Энэ бүхэн бямба гарагт болсон ч 64 настай бүсгүйн эрүүл мэндийн асуудал одоо л ил болсон. Түүний хажууд охин Лурдесын байнга хамт байгаа ажээ.

Эх сурвалж:  Sky news

Таны сурталчилгаа