Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгос нь эхийн хэвлийд байх саруудыг амьдралын эхний жилээр тооцдог аргыг албан ёсоор хэрэглэсээр байсан Зүүн Азийн сүүлчийн орон юм. Энэ тогтолцооны дагуу хүн бүр төрсөн өдрөөрөө биш цагаан сараар жил солигдох тусам нэг насаар хөгширдөг байсан юм.

Энэ лхагва гарагаас эхлэн Өмнөд Солонгос хүний насыг тухайн хүний төрсөн он, сар, өдрөөр нь тооцдог олон улсын системийг ашиглах бөгөөд энэ нь хүн бүр албан ёсоор нэг, хоёр насаар залуужна гэсэн үг юм. Хятад, Япон, тэр ч байтугай Хойд Солонгос ч хэдэн арван жилийн өмнө тогтолцоог халсан байна.

Албан ёсны өөрчлөлт нь практикт хязгаарлагдмал нөлөө үзүүлэх болно: Паспорт дээр заасан нас, яллагдагчаар татагдах насанд хүрэх нас, тэтгэврийн тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг хууль эрх зүйн болон захиргааны олон чиг үүрэгт аль хэдийн төрсөн он, сар, өдрийг ашигладаг байна.

Засгийн газар энэхүү өөрчлөлт нь төөрөгдлийг намдаана гэж найдаж байгаа бөгөөд жишээлбэл, тэтгэвэр тогтоолгох, үнэ төлбөргүй зорчих, тэтгэмж авах боломжийг тогтсон хугацаанаас өмнө авах хүсэлтэй өндөр настнуудын асуудлыг дурдаж байна.

Эх сурвалж:  Channel News Asia

Таны сурталчилгаа