Цаг үеийн мэдээ

Титаник хөлөг онгоц руу шумбах үеэр дэлбэрч, таван хүний амийг авч одсон шумбагч онгоцны сэгээс хүний эд олдсон гэж АНУ-ын эргийн хамгаалалтын алба лхагва гарагт мэдэгджээ.

"АНУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүд олдсон хүний эдэнд албан ёсны шинжилгээ хийх болно" гэж тус агентлаг мэдээллээ. Титан хөлөгт Британийн судлаач Хамиш Хардинг, Францын шумбагч онгоцны мэргэжилтэн Пол-Анри Наргеолет, Пакистан-Британийн тэрбумтан Шахзада Давуд болон түүний хүү Сулеман болон усан онгоцны оператор OceanGate Expeditions компанийн гүйцэтгэх захирал Стоктон Раш нар зорчиж байсан юм.

Ойролцоогоор жийп машин шиг хэмжээтэй Титан Хойд Атлантын далайд 3.2 км орчим гүнд хэт их даралтын улмаас зорчигчдийг тэр даруй нас барсан гэж таамаглаж байна. Онгоцны сэгүүдийг гүнээс гарган Канадын зүүн хэсэгт өглөө нь буулгаснаар, эрэл хайх аврах үйл ажиллагааг дуусгажээ. Одоо эдгээр хэсгүүдийг АНУ-ын эргийн хамгаалалтын онгоцоор АНУ-ын боомт руу аваачиж цаашдын дүн шинжилгээ хийх болно гэж байгууллага мэдэгджээ.

"Титаныг сүйрүүлэхэд хүргэсэн хүчин зүйлсийг олж, үүнтэй төстэй эмгэнэлт явдал дахин давтагдахгүй байхын тулд хийх ажил их байна" гэж эмгэнэлт явдлыг мөрдөн шалгаж буй АНУ-ын талын удирдагч, ахмад Жейсон Нойбауэр хэлжээ.

Зурагтын бичлэгээр Ньюфаундленд мужийн Сент Жонс дахь Канадын эргийн хамгаалалтын терминал дээр хөлөг онгоц дээрээс Титан шумбагч онгоцны хамрын конус болон цахилгаан хэрэгсэл, утаснууд унжсан харагдах хажуугийн хэсгийг өргөж ачааны онгоц руу шилжүүлж буй дүрсийг харуулсан байна.

Эргийн хамгаалалтын алба энэ ослын талаар тэнгисийн мөрдөн байцаах зөвлөл гэж нэрлэгддэг хамгийн дээд түвшний шалгалтыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж:  Channel News Asia

Таны сурталчилгаа