Өмнөд Солонгост их хэмжээний борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 40 гаруй хүн амиа алджээ. Хойд Чунчон мужид үерт автсан автозамын туннелд 13 хүн нас баржээ. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байна. Аврагчид болон шумбагчид Чонжү хотын ойролцоох голын эргийн далан сэтэрч ус урсан орсноор үхлийн урхи болсон 685 метрийн урт туннелд аврах ажлыг үргэлжлүүлж байна. Туннелд 15 машин усанд автсаны нэг нь автобус байна. 9 хүн аврагдаж, 13 хүн нас бараад байгаа бөгөөд сураггүй алга болсон хүмүүс байна. Хохирогчдын хамгийн олон буюу 19 хүн Хойд Кёнсангийн уулархаг бүсэд бүртгэгдсэн бөгөөд хөрсний гулгалтаас болж бүх байшин нурсан байна.
Зөвхөн бямба гарагт Өмнөд Солонгост 300 мм хур тунадас орсон нь жилийн нормын бараг гуравны нэг юм. Түүгээр ч зогсохгүй лхагва гарагт дахин хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч даваа гарагт аврах ажиллагааны практикийг илэрсэн дутагдалтай талуудыг харгалзан бүрэн эргэн харахаа амласан байна. "Иймэрхүү байгалийн гамшиг ирээдүйд нийтлэг болох бөгөөд бид уур амьсгалын өөрчлөлт болж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой, үүний эсрэг ямар нэг зүйл хийх хэрэгтэй" гэж Юн Сук Ёол хэлэхдээ, үерийн аюулд өртсөн бүс нутгуудад олон тооны хохирогчид байгаа бөгөөд үүнээс зайлсхийх боломжтой байсныг дурдан аврах ажиллагаа амжилтгүй болсон гэж нэмж хэлжээ. Тэрээр гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн Хойд Чунчон мужид очсоныхоо дараа сэтгүүлчдэд “Би амьдралдаа ийм зүйл харж байгаагүй. Мөн гамшгийн бүс рүү цэргээ илгээж, нуранги арилгахад туслахыг үүрэг болгож, хохирогчдод төрөөс дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
Үер нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг ч сүүлийн үед хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй цаг уурын өөрчлөлт, нэн тэргүүнд дэлхийн дулааралд нөлөөлж буй олборлогдсон түлшний хэрэглээ зэргээс үүдэлтэй гэдэгтэй ихэнх эрдэмтэд санал нийлдэг байна.
Өнгөрсөн жил Өмнөд Солонгост мөн аймшигт үер болж, 10 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд нийслэл Сөүлд амиа алдагсдын ихэнх нь Оскарын шагналт "Шимэгч (Parasite)" кинонд харуулсантай төстэй хагас давхрын хонгилд амьдарч байжээ. Үүний дараа Солонгосын нийслэлийн эрх баригчид ийм төрлийн орон сууц барихыг хоригложээ.
Эх сурвалж: BBC